🛕 Ганданцээпиллэн Хийд

Өвөрхангай аймаг, Уянга сум

ТӨСЛИЙН ЯВЦ

108 суварга бүтээх ажлын явц

2026-08-29 15:31:04

Дээдийн 108 сувраганы Төв хаалгаа босголоо

МБШТ Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Шүтээн урлалын сургуулийн шүтээн урлаачид хаалаганы дотор гадна талд 4 махранз бүтээсэн төв хаалгаа урлаж дуусаад Намрын тэргүүн сарын билэгт сайн өдөр босголоо .

2026-07-28 20:46:27

Суврагуудаа залж эхлэв

Сүншиг равнай өргөсний дараа эхний 25 суврагыг заллаа

2026-07-28 20:35:57

Шүншиг равнай өргөв

2026 оны 07 сарын 16- нд 08 суврагын шүншиг равнайг Лхаарамба Н.Аз , гавж Отгон тэргүүтэй 4 гэлэн Ганданцээпиллин хийдийн лам хуврагуудын хамт өргөж ном айлдлаа. Мөн бумбаны бурхан багшийг шүншиглэлээ. Ганжуурын 108 ботийг баринтаглах болон бусад зүйлд тусалсан нийт сүсэгтэн олондоо талархал дэвшүүлж хийсэн буян тань шөнийн саран мэт арвидаж үр нь хур мэт буухын ерөөл өргөе.

2026-06-28 10:41:08

Ногоон байгууламжийн ажил үргэлжилсээр

Ганданцээпиллин хийдийн 108 суврага бүтээх ариун үйлсмйн нэг хэсэг болох цэцэрлэгжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Хэд хоногийн өмнө 108 арцны мод, 21 улиас таригдсан бол өнөөдөр сүсэгтэн Г.Болдбаатар, Х. Буяннэмэх нар 108 гацуур хандивлаж 2-р сургуулийн багш ажилчидтай хамтран суулгалаа.

2026-06-27 21:14:47

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

108 сувраганы шүншигний мөнгө 800 000 төгрөг шилжүүлнэ үү. Бусад зардлыг төв Гандангаас дааж байгаа гээд цахим луйвар явж байгааг сэрэмжлүүлж байна. Ямарч тийм зүйл байхгүй, бүх зардал суварганы үнэд багтсан байгааг анхаарна уу!!!

2026-06-12 13:15:57

Хандивлагчийн цахим мэдээллийн системтэй болов

Дээдийн суварга бүтээх үйлсэд ФӨҮЧИР ИННОВЭЙШН ХХК-ийн үүсгэн байгуулагчид П.Мөнхжаргал, Ж.Бат-Ирээдүй нар нь бурханы орондоо заларсан аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат асан Самдангийн Пүрэвдорж, аав Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат асан Цэгмэдийн Жавхлан нарын хойчийн буян, гэгээн дурсгалд зориулж энэхүү хандивлагчдын мэдээллийн системийг хандивлан бүтээн өгч бидний үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

2026-05-20 10:00:00

Ном уншлага болон нээлтийн арга хэмжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдэд 108 суварга бүтээх төслийн хүрээнд ном уншлага, адислалын ёслол амжилттай боллоо. Хийдийн хамба лам М.Бямбадорж, ловон лам С.Төгсжаргал болон Чойр дацангийн хамба Н.Манал нарын удирдлага дор явагдсан энэхүү ёслолд сүсэгтэн олон идэвхтэй оролцож, суварга бүтээх буяны үйлсэд нэгдсэн байна.

2026-05-15 10:00:00

Барилгын ажлын явц

Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдийн 108 суварга бүтээх барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Суваргуудын суурь болон хүрээний ажлыг "Уран ган цемхэг" ХХК гүйцэтгэж, суурийн бетоны марк М150 стандартын дагуу хийгдэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллага баталгаажуулаад байна. Барилгын ажил хугацаандаа дуусах төлөвтэй байна.

2026-05-10 10:00:00

Суварга бүтээх ажлын явц

Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдийн 108 суварга бүтээх төслийн хүрээнд суваргуудын бие даасан хэлбэр, чимэглэлийн ажил эхэлж, мэргэжлийн дархчид болон гар урчуудын оролцоотойгоор идэвхтэй явагдаж байна. Суварга бүрийг уламжлалт технологи, орчин үеийн материал хослуулан бүтээж байгаа нь төслийн онцлог юм.

2026-05-01 10:00:00

Модлог тариулах ажил

Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдийн хашаанд сүсэгтэн олон, залуучуудын идэвхтэй оролцоотойгоор модлог тариулах ажил амжилттай хийгдлээ. Энэхүү ногоон байгууламжийн ажил нь 108 суварга бүтээх төслийн нэг хэсэг болж, хийдийн орчин тойрныг үзэсгэлэнтэй болгоход чухал хувь нэмэр оруулж байна.